- Нүүр
- Номнууд
- Үнэгүй ном
- Нэвтрэх
- Listen and communicate to the librarian/teacher
- Inquire (ask) if you need help Be reflective and respectful of nouns (people, places and thing)
- Return or renew books on time (be principled)
- Always be caring open-minded and balanced
- Replace or pay for lost and / or damaged materials
- Yelling in the library is not permitted
Номын сангийн дүрэм журам
Олонлог академийн тухай
Олонлог Академи сургууль нь Монголын боловсролын тогтолцоонд үйл ажиллагаа эрхэлсэн 30 гаруй жилийн өв туршлага, бага дунд боловсролын шилдэг багш ажилтнуудын багийн арга зүй, мэдлэгийг түшиглэн нэг ээлжинд 1700 орчим сурагчийг сурган хүмүүжүүлж байна. Монгол улсад 1960-аад оноос хэрэгжиж эхэлсэн уламжлалт академик сургалтыг сэргээж, суралцагчдад шинжлэх ухаанч боловсролыг олгох үзэл баримтлалтай сургууль юм. Манай сургуулийн баг, хамт олон Монгол улсад ашиглагдаж байсан сурах бичгүүдийг сэргээн боловсруулж, орчин үеийн агуулга, мэдээллээр шинэчлэн өөрсдийн цоо шинэ, шилмэл сурах бичгүүдийг боловсруулан ашиглаж байна. Бид Монгол Улсын одоогийн мөрдөж байгаа стандарт цөм хөтөлбөрийг өөрсдийн боловсруулсан эрчимжүүлсэн академик сургалтын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлэхийн сацуу суралцагч сурах дуртай, цаашид хөгжиж боловсрох эрмэлзэлтэй, бие даан чөлөөтэй эргэцүүлж сэтгэх чадварыг төлөвшүүлж, багш шавийн эрх тэгш, нээлттэй, ардчилсан, эрх чөлөөт орчныг бүрдүүлж чадснаараа бусдаас ялгарах болно. Уламжлалт академик мэдлэг, үндэсний стандартыг хослуулж, суралцагч гоо сайхан, бие бялдар, сэтгэлгээний өндөр соёлтой, өв тэгш төлөвшилтэй иргэн болон төлөвшихийг сургалтын үндсэн зорилго гэж үздэг.
Талархал
Олонлог Академи Сургууль
info@olonlog.edu.mn